25ТВ-ийн "Making The Band" шоу нэвтрүүлгээс төрсөн "Extacy" хамтлаг анх 8 охинын бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд энүүгээр хамгийн олон эмэгтэй гишүүдтэй анхны хамтлаг гэж яригдаж байсан.

Харамсалтай шоу нэвтрүүлэг дууссаны дараа тэдний талаас илүү нь хамтлагаа орхин явсан. Харин буурь сахисан гишүүний нэг болох Хонгорзул буюу Шар үст тэрээр өдийг хүртэл хамтлагтаа хүчин зүтгэж байгаа юм. Урлагийнхан дунд Кивигийн Ука шар үсээрээ онцгойрдог бол түүний залгамж халааг Хонгороо авч магадгүй л юм.