“Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн...

Дээр өгүүлсэгнчлэн парламентаар  хэлэлцэж, шийдвэр гаргах байсан нууцын зэрэглэлтэй баримт бичгийг гадны хөрөнгө оруулагч компанид шууд хүргүүлсэн асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байсан. Шүүмжлэлийн эзэн нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гэж байгаа. Түүний эл  үйлдэл нь улстөрч хүнд байж боломгүй алдаа гэдэг талаас нь олон нийт харж  шүүмжилж байв.

Түүний эл шуугиантай зэрэгцээд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан шуугиан давалгаалсан. Тэдгээр 5 гишүүний дотор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэр цохиж л явсан.

Тэрбээр “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэл гарсан тохиолдолд эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг аж.

Түүнээс ЖДҮ-тэй хобоотой асуудлаар сэтгүүлчид асуулт асуухад “Би яагаад нутгийнхаа  хүний компанид тусалж болохгүй гэж...” гээд хээв нэг алхаж байсан удаатай.

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон түүний хамаарал бүхий компани нь 2016 оны гуравдугаар сард байгуулагдаж, байгуулагдсан өдөртөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан нь сонирхолд татдаг.

Тэрхүү компани нь сая төгрөгийн дүрмийн сантай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ч ЖДҮХС-гаас зээл авах хүртлээ ямар нэг үйл ажиллагаа явуулдаг нь эргэлзээтэй байдаг хэрнээ гэнэт л 1.2 тэрбум төгрөгийн зээл авах чадвар чансаатай болсон байдаг. Энэ нь хууль хяналтын байгууллагынхны хараанаас мултарч чадаагүй. Прокуророос түүний эл асуудлыг эцэслэн шалгаад тус компанитай холбоотой гэдгийг тогтоосноор олон нийтэд ил болж түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртлээ яригдахад намынх нь нөхөд Д.Дамба-Очир гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээсэн түүхтэйг мартаж хэзээч болохгүй.

Мөн Лүнгийн замын асуудал түүний нэрний нэг үсэг аятай наалдаастай  байсаар энэ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах ч Төв аймгийнхан түүнийг аль эрт  мартахаар шийдэж. Ямартаа л “Дахин сонгохгүй ээ, хоёр нь  болноо” гэж байхав дээ.

С.Цээл 

http://erennews.mn/article/27207