Өнөөдөр цахим орчинд тэр дундаа жиргээнд олны анхаарлыг татсан нэгэн сэдэв нь төрийн соёрхолт дуучин Д.Болд Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга З. Энхболд нарын жиргээ байлаа.

"THE HU" хамтлаг Чингис хааны одон хүртсэн магтаалтай зэрэгцэн сошиалд янз бүрийн мэдээлэл гарч байна. “Датаком”-ын Д.Энхбат “The Hu хамтлагийн явсан зам нь түүний амжилтын үндэс. Тэд өөрийн соёлоо орчин үеийн эрдэмтэй холбож, модернизацийн замаар явсан. Харин барууныг шууд дууриах вестернизацийн зам шинэ зүйл авчрахгүй. 1000+ жилийн туршлага, орчин үеийн эрдэм бол хүчтэй хослол” хэмээн жиргэснийх нь хариуд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “K Pop-ийг дууриасан M-pop ямар ч амжилт олоогүй” гэж жиргэжээ.

Харин З.Энхболдын энэ жиргээ дуучин Д.Болдыг бухимдуулжээ. Тэрбээр З.Энхболдод хандан “Миний хийсэн бүтээснийг @enkhboldz  та хэмжихгүй ээ. Таныг жоохон байхад би дуулаал явж байсийн. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгөө адилхан богино юм...” гэсэн байна.