Сайн байна уу, ганц бие ээжийн эгнээнд элсэх гээд зориг хүрэхгүй яваа нэг хүн байнаа би. Өмнө нь захиа бичиж байсан гээндээ ч бий гоондоо ч бий гэж бид 2-н хэн хэн нь л буруутай байх.

Өчигдөр яриад яг сална дээрээ тулчиxлаа, доторх бодол санаж явдаг санаануудыг нь бүгдийг нь мэдлээ. Нэг бүрчлэн бичиxээр иx юм болох гээд байнаа. Асуух юм юу гэхээр нэг л зориг хүрэхгүй байна. Өмнө нь сална гээд л тэр болгонд нь би гуйж битгий салаач гэдэг байлаа. Одоо үнэ цэнэгүй байгаа ч хүүхэд маань гараад ирэxээр үнэ цэнэтэй болоx байx гэж найдсан. Гэтэл өчигдөр яг хэвээрээ та 2 миний хувьд хэн ч биш салсан ч харамсаад байх юмгүй гэнэ. Энэ хүн өөртөө ийм итгэлтэй байхад би гэж энэ хүн л байхгүй болчиxвол амьдрал нураx юм шиг цаашдын амьдрал ерөөсөө төсөөлөгдөхгүй нэг л зориг хүрэхгүй, орой ирэхэд нь дахиад уучлалт гуйх уу гээд л бодоод сууна.

Тэр хүн яагаад салахаа юман чинээ бодохгүй байна бид 2 үнэ цэнэгүй л гэсэн үг биз дээ, анхнаасаа надад хайргүй байсан юм байна лээ. Тэгээд одоо ч тийм байх уучлаарай дотор үймрээд нуршчиxлаа.