МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцож эхний хувилбараа танилцуулсан байна.

УЗ-ийн хурлаас ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргаагүй бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, үүнийг  "50+26" гэдэг хувилбараар зохион байгуулбал сонгуульд ялах боломжтой гэсэн танилцууулга хийгдсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх хүлээлт байсан боловч УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуваарьт оруугүй байнa. Хэрэв МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан хувилбар дэмжигдвэл сонгогчид тухайн тойрог дээр өрсөлдөгчдөөс сонголт хийхээс гадна, жагсаалтаар нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс нэг сонголт хийх юм.

 

Э.Сүрэн