Монголын хууль ялгавартай үйлчилдэг гэдэгт одоо л итгэж болхоор боллоо. Хэний ч танихгүй ердийн л нэг мөрөөрөө явж байсан залуучууд ялихгүй юмнаас болж олон жил торны цаана суусан олон тохиолдол байдаг. Наад захын жишээ гэхэд хамт архи уугаад орой нь салсан хүн амиа алдaхад л тухайн “архины хамсаатнууд” 461-р ангид 2 сар болох нь хэвийн үзэгдэл байдаг бол удаа дараагийн зодоон нүдээн, танхай, заналхийлэл, завдал үйлдсэн хүнийг өнгөрсөн баасан гарагт үйлдэл дээр нь бариад авсан байна.

 

Хэвлэлээр өч төчнөөн хэрэг зарга нь бараг л Монголын эрүүгийн ертөнцийн түүх болох шахтлаа гарч байгаа Г.Нямдорж буюу олон түмэнээ “Хутга Мунзуй”хочоороо илүү нэр цуугаа дуурсгасан эрхэмийн ээлжит нэгэн явдал эндээс ахиад эхэллээ.

 

Нямгэрэл гэгчийг хутгалаж зодоод Солонгосруу бүтэн жил гаруй зугтаасан тэрээр ЦЕГ-ын бүтцийн өөрчлөлтийн дараа л долоо хоногийн дараа хүрээд ирсэн гэж байгаа юм. Цаг хугацаа нь ингээд таарчихсан юмуу гэтэл бас л цаанаа учиртай гэх бөгөөд хавтаст хэрэг ч сураггүй алга болсон тухай өнгрөгч оны намар их хүчтэй яригдаж олон хэвлэлээр гарч байсан байдаг.

 

Түүний орооцолдсон хутга шөвөгний хэргүүдийг дурдаж цаг үрэх дэмий бөгөөд хамгийн сүүлд юу болсныг хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллийн дагуу сийрүүлье.

 

Өнгрөгч баасан гараг буюу 2014 оны 3 сарын 21 шөнө 22:25 цагийн орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст “DHL ресторанд хүмүүс мөрийтэй тоглоод байна”гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн шуурхай хэсэг очиж гэмт этгээдүүдийг газар дээр нь, үйлдэл дээр нь бариад авчээ. Гэмт этгээдүүд нь УИХ-ын экс гишүүн Х.Бадамсүрэнгийн хоёр хүү Б.Бадрах, Б.Бүрнээ нар байсан бөгөөд хамгийн гайхалтай нь өнөөх Мунзуй хочит Г.Нямдорж дүрээрээ заларч байсан байна. Цагдаа нар мань хүнийг байсан тул “түргэн авч”илүү нарийн шалгасан бөгөөд түүний эзэмшлийн “INFINITY” маркын машинаас дунд гарын сүх, олон тооны хутга гарч ирсэн бөгөөд хамгийн ноцтой нь тухайн машины жолоочоос үл мэдэгдэх бодис нэгжлэгийн явцад гараад иржээ.

 

Сүүлийн үед хар тамхи энэ төрлийн мансууруулах бодисуудыг баячуудын хүүхдүүд их хэргэлдэг томоохон өндөр албан тушаалтнууд түүний эргэн тойрон дахь гар хөл бологсод нь тээвэрлэн хүргэж зуучилдаг тухай гэмт хэргүүд ихээхэн гарч олон тооны залуучууд шүүхээр яллагдаж буй нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр орой болгон шахуу гарч байгаа билээ.

 

Гэвч одоог хүртэл энэ этгээд та бидний дунд зүгээр л алхсаар л явна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын амь насанд халдхыг завдсан гэсэн үндэслэлээр өнөөдөр эрүүгийн хэрэг үүсчихсэн явааг ч мартах учиргүй юм. Тэрээр хутга шүүрч аваад л дайраад ирдэг гэхээр нийгэмд ямархан хор хохирол тарьж мэдхээр юм. Бие хамгаалагчтай явдаг УИХ-ын эрхэм гишүүн арай гэж амь мултарч байхад эгэл жирийн иргэдийн хувьд бол их хэцүү учраа болох нь мэдээж.

 

Гэтэл яагаад өдийг болтол ямар ч ял шийтгэл авахгүй тэр бүү хэл сэжигтэн яллагдагчаар тооцогдон саатуулагдахгүй, цагдан хоригдохгүй байгаа нь ёстой гайхмаар.

 

Энэ бүхний цаана мэдээж “хуулийн хамгаалалт” “хөрөнгөлөг хурандаа”нар багширч байгаа бололтой. Түүний нэр бүхий интернэт мэдээлүүдийн доор байх “Онц ноцтойгийн хурандаагийн ивээлд байдаг хүншдээ”хэмээх сэтгэгдэл хамгийн их байх бөгөөд Поркурорын мөрдөн эдгээр асуудлыг мэдсэн ч мэдээгүй мэт харсан ч хараагүй мэт аашилцгаадаг нь энэ бүхний орой дээр их том мөрдөстэй дарга нар байж гар хөлөө болгож магадгүй наймаа арилжаагаа хийн хар тамхи элдвийн бузар булай бүхэндаа ашиглаад сууж байдгийг үгүйсгэх аргагүй юм.

 

Гэрийн нохойтой нөхцсөн хээрийн боохой аюултай байдаг“Миний ард цагдаагийн томчууд байгаа эд нар цагдаагийн толгойд байгаа цагт би шоронд орно гэж байхгүй”хэмээн том дуугарч чаддаг засрашгүй (рецедив) дарамтлагч (рекет) этгээдүүдийг хэн хэзээ хуулийн дор аваачин шийтгэж чадахгүй юмаа гэхэд хуулийн хүрээнд амьдрах ёстойг нь ойлгуулах юм бэ?