Комедчин О.Идэр-Одыг танихгүй залуус түүний комедиг үзэгддэггүй хүн ховор. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын тухай комеди хийсэн. Уншигч та тэрхүү бичлэгийг үзсэн биз ээ. 

Тэгвэл комедчин залуу маань дуучин Д.Болдтой хоёр өдрийн өмнө нэгэн хүлээн авалт дээр бүүр нэг ширээнд сууж, нүүр тулсан аж. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Shit бүр яг нэг ширээн дээр таарчихлаа... Айшшш..." хэмээн пост оруулсан нь сошиалд нэлээдгүй шуугианыг дэгдээж байна. Тэдний уг гэрэл зургийг 12 мянган хүн үзэж өөрсдийн таалагдсан эмоцио дарсан бол 642 удаа шэйр хийжээ.