Нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн "Зориулалтын чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах тухай" А/769 дугаар захирамж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамж тогтоох тухай" А/21 дугаар тушаалууд нь Хууль зүйн сайдын 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "Журам батлах тухай /Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам/" 94 дүгээр тушаалыг зөрчиж хууль бусаар ард иргэдээс хураамж авч байсан илэрлээ.