Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекц энэ жил цоо шинэ өнгө төрхтэйгөөр эхэлсэн юм.

Анхны зочиноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцож, “Зоригдол” сэдвээр залуучууддаа лекц уншсаныг санаж байгаа байх. Дараагийн зочидоор З.Сарантуяа "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч, “Итгэлцэл” сэдвээр, Б.Золзаяа  Хүний эрхийн активист, “Жендерийг энгийнээр” сэдвээр, Б.Энхболд Хүний нөөцийн академийн үүсгэн байгуулагч,

НИТХ-ын нарийн бичгийн дарга "Өөрчлөлтийн бэлэг" сэдвээр лекц уншиж байсан бөгөөд энэ долоо хоногийн баасан гаригт тав дахь зочиноо залуучуудтайгаа уулзуулах гэж байна. Цоглог, галзуу, эмэгтэйлэг, эршүүд гээд бүхий л дүрийг дэлгэцийн бүтээлд мөнхөлж, мөн маш сайн найруулагч, продюссер гээд олон талаараа залуучуудын сэтгэлд буудаг МУСТА жүжигчин Б.Навчаа “Залуу хүн” цуврал лекцийн тав дахь зочиноор уригдаж “Инээмсэглэл” сэдвээр лекц уншина.

Лекц бүр сонирхолтой хэлбэрээр тавигдаж оюутан залуучуудын оролцоо нэмэгдэж, МЗХ-ны “Залуус танхим”-ын гадна үлдэх тохиолдол ч гарч байгаа учраас 3-р сарын 28-ны 17.37 цагтаа хоцрохгүй ирэхийг залуучууддаа сануулмаар байна.