МҮХАҮТанхим нь мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын HUAWEI TECHNOLOGIES компанитай хамтран ажиллаж HUAWEI-ТАНХИМЫН ХАМТАРСАН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫН ТӨВ-ийн үйл ажиллагааг эхлүүллээ. Тус компани нь дэлхийн 47 оронд мэдээллийн технологийн мэргэжлийн сургалтуудыг чанарын өндөр түвшинд зохион байгуулдаг бөгөөд жил бүр Ази, Африк, Европ, Ойрхи Дорнодын хөгжиж буй орнуудын салбар бүрийн олон мянган хүмүүс тус сургалтад хамрагдаж мэдээллийн технологийн талаарх мэдлэгээ өргөжүүлдэг байна.

HUAWEI-ТАНХИМЫН ХАМТАРСАН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫН ТӨВ НЬ:

ü  Мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгтэй хүмүүсийг компьютерийн сүлжээний үндсэн тохиргоо, аюулгүй байдал чиглэлээр элсүүлэн суралцуулна.

ü  Та Лхагва болон Баасан гарагийн аль нэгийг сонгон суралцах боломжтой.

ü  Сүлжээний үндсэн төхөөрөмж Router, switch, firewall төхөөрөмжийн тохиргоо, IP хаягжилт,  VPN, GRE, IP Sec, SSL, Cryptograph, Encryption зэрэг сүлжээний аюулгүй байдлын үндсэн технологийн талаарх цогц мэдлэг олгоно.

ü  Компьютерийн сүлжээний талаарх үндсэн ойлголт мэдлэгийг мэргэжлийн өндөр түвшинд заалгах хүсэлтэй хүн бүрт нээлттэй

ü  Долоо хоногт зөвхөн 1 өдөр хичээллэнэ.

ü  Насны хязгаар тавихгүй

ü  Суралцах хугацаанд ашиглах гарын авлага, лекцийн материалыг файл хэлбэрээр хүргэнэ.

ü  Сургалтын төгсгөлд Та Huawei Technologies-МҮХАҮТ хамтарсан англи-монгол хавсралт бүхий албан ёсны сертификат гардан авна.

Манай сургалт Huawei компаниас олон улсын жишиг, стандартад нийцүүлэн боловсруулсан глобал хөтөлбөрөөр явагдах ба БНХАУ-ын Shenzhen хот дахь тус компанийн төв байгууллага дээр сургагч багш бэлтгэх тусгай сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар хичээлийг удирдан явуулна.

 Сургалт 2 сарын хугацаанд үргэлжилж нийт 48 цагийн хичээлийг онол, дадлага хослуулан, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, тав тухтай анги танхимд явагдана.

Элсэгчдийг 2014 оны 4 сарын 4-нийг дуустал МҮХАҮТ-ын 301 тоотод бүртгэнэ.

Элсэхийг хүсэгчид сургалтад бүртгүүлэх анкетийг онлайн буюу цаасаар бөглөж, сургалтад орохдоо иргэний үнэмлэхийн хамт ирнэ.

Сургалтын төлбөр 250.000 төгрөг. Төлбөрт сонсогчдод зориулсан цай, кофе, хөнгөн зууш, сертификатын зардал багтсан болно.

 

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 301 тоот өрөө

Утас: +976-11-323597, 99994109

Цахим шуудан: [email protected]