УИХ-аар УИХ-ын Сонгуулийн Тухай Хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Л.Энх-Амгалан нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан төслийг хэлэлцсэн ч олонхи нь дэмжээгүй байна.

Үүнээс үүдэн МАН-ын Удирдах зөвлөл Төрийн Ордонд хаалттай хуралдсан юм. 

Уг хуралдаанаар УИХ-ын МАН-ын Удирдах Зөвлөл УИХ-ын сонгуулийн олон мандат бүхий мажоритар тойргийн хувилбар бүхий хууль боловсруулахаар  100 хувийн саналаар шийджээ.

Уг хувилбараар 2008 онд УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байсан билээ.