Мэргэжлийн боксын WBC-гийн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Бага”  хэмээх хочит Гэри Рассель, IBO-гийн дэлхийн аварга, “King Tug” Нямбаярын Төгсцогт нарын WBC холбооны аваргын төлөөх тулаан 2020 оны хоёрдугаар сарын 8-нд товлогдлоо хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /“ТАВАН ЦАГАРИГ” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч/ мэдээллээ.

Энэхүү тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 мянган хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох юм байна. Гэри Рассель-Н.Төгсцогт нарын тулааныг мэргэжлийн бокс сонирхогчид бүтэн жил гаруй хүсэн хүлээж байсан билээ.

 

Энэхүү олны анхаарлыг татсан тулаан тухайн өдөр болох тулаануудын хамгийн оргил нь байх бөгөөд Америкийн үндэсний хэмжээний ТВ болох SHOWTIME шууд дамжуулна.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг