Хэнтий аймгийн цагдаагийн газарт аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хашаанд нөхөр нь эхнэрийгээ зодож байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгджээ. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад, Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн 33 настай эрэгтэй А гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ халуун зуух өшиглөж, эхнэр А болон зургаан настай охин М нарыг түлсэн байжээ. Улмаар түлэгдсэн эмэгтэй тусламж дуудахаар явах үед нь ийнхүү маргаан үүсгэж, иргэд цагдаад дуудлага өгсөн байна. Энэхүү хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.