УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд үүгээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалт тусгагдсан юм. 

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлэн жиргэсэн байна. 

Тэрбээр "Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуульд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад бай. Яахаар ингэж хадуурдаг байна аа" гэсэн байна.