Шинэ он айсуй энэ өдрүүдэд бяцхан үрсээ баярлуулаад эцэг, эхчүүд тун чиг их ажилтай яваа. Тэгвэл Hitec nutrition брэндээс сайн үйлсийн аян өрнүүлж, сургуулийн насны 1056 хүүхдүүдэд биеийн тамирын /шорт подволк/ хослолыг бэлэг болгон өгчээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 37-р сургуульд 500, Баянзүрх дүүргийн 137-р сургууль дээр 556 биеийн тамирын хослолыг тараасан байна.

Hitec nutrition брэндийн залуус хүүхдүүдийн эрүүл мэндийг бодолцож хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг биеийн тамирын хослолоор бэлэг барьжээ. Учир нь манай улсын бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа тул тэднийхээ эрүүл мэндийг бодолцож чихэр, чипс, ундаа өгөхөөс ийнхүү татгалзжээ.

Монголынхоо ирээдүй болсон бяцхан дүү нартаа биеийн тамирын хичээлээ хувцасгүйн улмаас тасалж, дасгал хөдөлгөөнөө хийхгүй байхгүй вий  гэдэгт санаа тавин уг сонголтыг хийсэн гэдгийг тамирчин залуус онцлов.

Тус хамт олны энэхүү сэтгэлийн бэлгийг сургуулийн хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүд их сайхан хүлээн авчээ.

Hitec nutrition брэндийн захирал Д.Очирхуяг "Хүн бүр дор дороо чаддаг юмаараа боломж бололцоогоороо хүүхдүүдэд туслаасай жоохон ч гэсэн баярлуулаарай гэж залуучуудыгаа уриалах гэсэн юм аа. Манайх тийм их мөнгөтэй том компани биш зарим хүмүүс шүүмжилсэн байсан бид бүхэн өөрсдийн чадахаараа л энэ үйл ажиллагааг хийсэн юм шүү. 10 жилийн биеийн тамирын хичээл ирээдүйн бүх спортын суурь гэж боддог хүүхэд бүр эрүүл жаргалтай байгаасай. Хамтран оролцсон Чийрэг Монголын хамт олондоо баярлалаа" гэлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай