НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар  нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.10.31-ны өдөр хэлэлцсэн. 

Улмаар НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Анхан шатны шүүхээс ял сонссон  Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх уг хэргийг маргааш хэлэлцэхээр товлогдоод байна. Тодруулбал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн маргаашийн хоёр дахь хурлаар  Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ял оноосон нь үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх юм.

Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцох юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.