Улиран одож буй 2019 онд нийгэмд харамсалтай гэмт хэргүүд цөөнгүй гарсан. Ирэх онд бяцхан үрсүүд болон охид, бүсгүйчүүд харгис, хэрцгий нөхдийн гарт амиа бүү алдаасай. Энэхүү хэргийг дахин бүү давтагдаасай гэж мянга мянган Монгол хүмүүс хүсэж байна. Бас эмгэнэж, гашуудаж буйгаа илэрхийлье.

Хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн улмаас олноороо эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй амь насаа алдаж байгааг эрх баригчид анхааралдаа авч хуулиа чангатгах болсон гэдгийг энэ дашрамд дуулгая.

-Гэр бүлийн маргаанаас үүдэж, төрсөн хүү 27 настай Б гэгч нь өөрийн төрсөн эцэг 64 настай Г-тайг хөнөөсөн хэрэг Дорнод аймагт /2019.06.03/ гарсан нь нийгмийг цочирдуулсан.  

-Залуу хосууд хоорондоо маргалдаж, нэгийгээ хутгалан амь насыг хохироосон ноцтой хэрэг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт оршин суудаг эмэгтэй 25 настай З, эрэгтэй 31 настай М нар хутганы шархтай нас барсан хэрэг тавдугаар сарын 27-ны өдөр гарчээ.  Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр хамтран амьдраад удаагүй байсан залуу хосууд маргалдаж улмаар биесээ хутгалан хөнөөсөн байжээ.

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд “Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй, эмэгтэй хүн унаж амь насаа алдсан аймшигт хэрэг гарч байсан билээ.

Урьдчилсан шалгалтаар тус байранд оршин суудаг байсан хоёр иргэн таван давхраас унаж улмаар эмэгтэй газар дээрээ нас барсан байсан. Харин эмэгтэй газар дээрээ нас барсан байсан ба эрэгтэй түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн даруй амьсгал хураасан байсан юм.

Гэтэл үнэн хэрэг дээрээ тухайн өдрийн өглөө 22 настай эрэгтэй нь 17 эмэгтэйг гэртээ хүчээр чирч оруулсан бөгөөд хүч хэрэглэсэн ул мөр илэрсэн аж. Мөн нас барахдаа хамтдаа үсрээгүй ба эрэгтэй нь эмэгтэйгийнхээ хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалаад улмаар таван давхрын цонхоор шидсэн. Харин өөрөө таван давхрын тагтаар дамжин орон сууцны дээвэр дээрээс доош үсэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны үеэр нотлогджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж хэргийг хаах саналтайгаар прокурорын шатанд шилжүүлсэн учраас хэргийг хаасан.

-Энэ оны гуравдугаар сарын 10-13-ны хооронд Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч өөрийнхөө дагавар хөвгүүд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарсан.

Хохирогч дөрвөн настай Э есөн удаагийн хүнд хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайжирч дээрдсэн. Сэжигтэн болох Б.Тодзаяаг эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2.2, 11.1.2.3 дахь зүйл заалт буюу "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.

Улмаар Б.Тодзаяад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, 10 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

  • -Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-ны өдөр ой гурван сартай  болон хоёр ойтой хүүхдийг хойд эцэг нь зоджээ. Харамсалтай нь хоёр ойтой хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. 

Харин нэг настай дүүг нь дуудлагын дагуу цагдаа нар ирж эмнэлэг яаралтай хүргэгдсэн байна. Одоогоор нэг нас гурван сартай хүүхдийн биеийн байдал маш хүнд аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. Ах дүү хоёрын ээж нь өнгөрсөн  есдүгээр сард хорих ангиас суллагдсан этгээдтэй хамтран амьдарч байжээ. 

Тус аймгийн цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж харгис хэрцгий аргаар зодож амь насыг нь хохироосон сэжигтэн этгээдийг цагдан хорьжээ. Хэргийн газарт ажилласан шинжээч нарын дүгнэлтээр талийгаач хоёр настай хүү болон М.С –ийн элэг бяцарсны улмаас нас барсан гэсэн урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Үргэлжлүүлэн Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа юм.

Д.Сүхжаргал: Миний охиныг нас барахаас гурав хоногийн өмнө хана мөргүүлж зодсон байсан

-Дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр түүний найз залуу Б гэгчийг татан шалгаж байгаа. Эндээс үргэлжлэлийг уншаарай.

  • Насанд хүрээгүй хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явахад нь үл таних залуус хүч хэрэглэн хээр аваачин хүчиндсэн хэрэг арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө Өвөрхангай аймагт гарав.

Бага насны буюу 12 болон 15 настай хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних залуус аймгийн төвийн хүнгүй газар аваачин хүчирхийлээд хэргийн газарт нь орхиод зугтжээ.

Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.