НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар  нар 60 тэрбумын асуудлаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.10.31-ны өдөр дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэх ял сонссон. 

Тэд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн  зүйл ангиар ял сонссон бөгөөд  Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцож байгаа бөгөөд хаалттайгаар үргэлжилсэн. Шүүх дөнгөж сая шийдвэр гаргахаар завсарлаад байна.

Бид энэ хурлын талаар эргэж мэдээлэх болно.