Сайн байна уу, хүний амьдрал баян болохоор бүсгүйчүүд минь тэвчээртэй ухаантай байвал бүх зүйл сайхан болно доо гэж юуны өмнө хэлье бас нэрийг минь нууцлаад өгөөрэй.

Яагаад гэвэл сайхан ханьд минь цагаан хэл ам тусах бий гээл kk . Би ханьтайгаа учраад 17 жил болж байна. Хоёр охинтой, бид хоёр танилцаад үерхээд 3 жилийн дараа том охин минь төрсөн (2 жил болоод хурим хийсэн юмаа ) Энэ үеэс нөхөр маань тэнээд архи уугаад эхэлсэн. Охин бид хоёрыг нэг их тоохгүй гараад л явна. Гэхдээ хүүхэн шуухан бол ёстой байгаагүй, архи л уудаг байсан. Уухаараа зүгээр ч уухгүй агсан согтуу тавина, эрүүлдээ ч ааш авир гэж авах юм байхгүй хааяа бүр гар ч хүрдэг хажуугаар нь хадмууд намайг элдвээр хэлж гоочилно, надад маш хэцүү байдаг байсан ч би аав ээжийгээ зовоочих байх гээд нэг ч удаа хэлж байгаагүй бас нэг ч удаа салах тухай бодож байгаагүй.

Зөвхөн энэ бүхэнд төгсгөл гарц байгаа л гэж бодож тэр гарцыг л хайсан, хайсны эцэст олсон. Би ууж идсэн уурласан үед нь юу ч хэлэхгүй байж байгаад их сайхан зантай байгаа үед нь яг өөрийнх нь гаргадаг ааш авирыг өөр хүн дээр зохиож яриад, ханиа их зовоох юм, миний хань чинь ёстой тийм юм байхгүй шүү гээд найз нөхөд ах дүүсдээ байнга магтаад л, хийж ч үзээгүй зүйлсийг нь хийж өгдөг гээд яриад л, дараа нь яагаад худлаа ярьсан юм бэ гэхээр нь чи минь угаасаа л ийм болох юм чинь гэж хэлдэг байсан.

Тэр байдлаараа магтаа л, зэмлээ л байхад нэг л өдөр ухаарах биш өдөр өдрөөр бага багаар ухаараад л байсан. Тэгсээр байгаад охиноо 5 нас хүрэхэд хамгийн сайн аав, хамгийн сайн хань болсон. Одоо бол хоёр охинтой болсон, хамгийн мундаг хань, ажлаа тараад маш их яарч гэртээ ирнэ, ирээд хоолоо хийлцээд, өдөр болсон зүйлсээ өөр юу боллоо, өөр юу үлдлээ гэж ирээд л бүгдийг нь яриад, хоёр охинтойгоо хүүхэлдэй үзээд архийг бол бүр орхисон.

Харин хадмууд бол шүтсээн, 5 бэртэй айлд хэдэн жилийн өмнө хамгийн муу нь л би гэгддэг байсан. Одоо бол хадмууд яг миний үгээр л байдаг болсон. Энэ олон янзын пост оруулаад байгаа залуу гэр бүлүүдэд туршлагаа хуваалцахгүй байж чадсангүй ээ салахыг урьтал болгож үр хүүхдээ өнчрүүлэлгүй хичээгээд үзээрэй, эрэгтэй хүн чинь уг нь салхийг нь дагаад салхилбал хүүхэд шиг л гэнэн амьтад шүү дээ kk.