"Хэцүү анги" олон ангит кинонд тоглож, залуусын танил болсон жүжигчин М.Баярбатын ихэнхи фэн нь бүсгүйчүүд гэдэг.

Өдгөө "Фантастик" продакшны жүжигчин тэрбээр "Зүрхний хилэн"," Байтаг богд", "Маш нууц" зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн кино уран бүтээлийн гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн чадварлаг залуу жүжигчдийн нэг. Харин түүний хувийн амьдралын асуудал тийм ч дардан биш. Учир нь хоёр хүүхдийн ээж нь түүнээс салсан. Олны танил хүнтэй гэр бүл болно гэдэг бүсгүй хүнээс асар их тэвчээр хязгаарыг шаарддаг гэлцдэг. Тэгвэл жүжигчин залуу олон жил ганц бие аав явсан замналдаа  цэг тавьжээ. Өөрийн хайртаа ил болгож, фэн бүсгүйчүүдийнхээ сэтгэлийг гонсойлгов.