"Эко Алтан Заамар" компани нэрээ өөрчилж "Бүргэд Майнинг" ХХК болжээ. “Эко Алтан Заамар” компани хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс нэг ажилтан саяхан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард тус уурхайд нуралт болж зургаан хүн осолдсон хэрэг гарч, Онцгой байдлын аврагчид ослын газар эрлийн шумбалт хийж, хоёрыг нь эсэн мэнд гаргаж, дөрвөн иргэний цогцсыг хайж гаргаж авсан байдаг.  

“Эко алтан заамар” ХХК нь аюулгүй ажиллагааг хангаагүй улмаас өнгөрсөн онд дөрвөн хүн амиа алдсан бөгөөд байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болсон талаараа мэдээлж байсан юм.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сард мэдээлэл хийхдээ тус компанитай хатуу хариуцлага тооцох талаараа мэдэгдсэн билээ.