Сүүлийн хэдэн өдөр цахим орчинд Баянхонгор аймгийн нутагт орших Дал нуурын ус руу сүү хийж байгаа зураг тарж, олон хүнийг бухимдуулаад байсан билээ. Монголчууд эртнээс голын усанд сүү өргөхийг машид цээрлэдэг ард түмэн.Тиймээс үйлдэлд дуртай хүн олон байгаагүй. 

Тэгвэл энэ талаар сэтгүүлч Б.Цэнд-Аюуш цахим хуудсандаа ингэж нийтэлжээ.

Тэрбээр “Нутаг, нутгийн газар, уул, ус бүгд өөрсдийн гэсэн тахилгын ёстой байдаг. Дээр үеэс Дал нуурыг эм хүйстэй савдагтай гэж нутгийн өвөгчүүл ярьдаг байсан. Их догшин ч гэдэг. Тиймээс эрт дээр үеэсээ сүүгээр цайруулж тахидаг уламжлалтай юм аа. Хэдэн жилд ганцхан болдог тахилгаар нь сүү өргөж байгаа нь энэ. Бусад үед нуур луу сүү өргөх нь байтугай дусаахыг ч цээрлэдэг” гэжээ.