2019.12.29, Ням гараг / Билгийн тооллын: 3

Өвлийн дунд улаан хулгана сар

Долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр

  • Аргын тооллын: 2019.12.29, Ням гараг
  • Наран ургах шингэх: 8.41-17.06
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.