Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 53 дугаар байр 9 давхар орон сууцны байрны дээврээс 2 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 22:24 цагт өгсөн өж.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч иргэн 22 настай, эрэгтэй М, мөн байрны оршин суугч иргэн 16 настай, эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.