Сайн байна уу энэ захидлыг минь уншиж суугаа та нартаа шинэ оны мэнд хүргэе. Би 26 хүрч яваа залуу. Та бүгдэд хайрынхаа түүхийг дэлгэхээр зориг гарган шийдлээ…

Миний хайр дурлал 7 сар үргэлжилж байна одоо ч бие биедээ хайртай хэвээр. Гэхдээ би хүүхэдтэй бүсгүйд сэтгэл
алдарсан. Одоо хааяадаа хамт хонож гэрт нь ирэн очин байдаг. Ерөнхийдөө бараг л хамт шахуу тэдний гэрийнхэн болон манай гэрийнхэн бид 2-г ч мэддэг болсон. Эцэг эх нь надад бас маш сайн ханддаг сайхан улсууд бий. Гол асуудал бол тэрний салсан нөхөр биш анхных залуу байгаа юм л даа.

Тэр залууг би таньдаг бүр хуурай ах дүү ч явсан нэгэн цагт. Гол нь би энэ бүх харилцааг эхлүүлэхээсээ өмнө тэрэнтэй холбоотой байсныг нь үнэхээр үгүй байлгүй дээ гэж бодож явсан ч цаг хугацааны эрхээр үнэн гэдгийг өөрөөс нь сонслоо. Тэр мөчөөс л би гэдэг хүн хэдий хайртай ч тэрэнтэй унтсан гэхээр л бүүр сэтгэлд үнэхээр сэвтэй юм байнга л бодогдоод байх боллоо.

Би хайртай бүсгүйгээ болон надад итгэж буй хүмүүсийн урамыг хугалмааргүй байвч тэр зүйл байнга бодогдох юм. Яах
ёстойг хэлээд өгөөч та бүхэн. Жич эмэгтэй хүнийг эрчүүд яагаад хайрласан шиг хайрлаж чаддаггүй юм болоо. Эцэст нь эр хүн шиг байж чадахгүй эрчүүдийг та нар яагаад сонгодог юм бэ?