МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү намаасаа гарч буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр твиттер хуудсандаа “Би МАХН-ын гишүүн. Гэвч энэ намын нүүр царай болж зурагт хэвлэлээр гарч буй залуус, өөрийгөө намын дарга гээд өргөмжилсөн “Хаан” бүгд нийлж 4 жил зөвхөн надтай тэмцлээ. Тиймээс улс төрийн шийдвэр гаргахаас өөр аргагүй юм шиг байна. Тэгээд ч тэд ил тодоор МАХН - аас дэвшүүлэхгүй гэж байгаа” хэмээн жиргэсэн байна. 
Намын дарга Н.Энхбаяртайгаа таарамж муутай байдаг тэрбээр ийнхүү бие даан нэр дэвших, эс бөгөөс аль нэг намыг сонгохоос өөр аргагүй байдалд хүрсэн бололтой.