Эрэгтэй хүн анх харсан дурласан хүндээ ер нь үүрд хайртай байдаг юм болов уу бас байнга бодож санаж дурсаж явдаг юм болов уу гэж асуух гэсэн юм.

Одоо эxнэр, хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байгаа хэрнээ л анхны хайраа дурсах, бодох бас зүүдэндээ нэрийг нь хэлэх ер нь хэвийн үзэгдэл үү. Зарим хүмүүсээс анхны хайрыгаа ямар байгааг асуух жишээний. Энэ нь тэгээд зүгээр л бодож санаж байдгийг илэрхийлж байгаа гэсэн үг биз дээ гэж асуух гэсэн юм. Санаж бодсоноос илүү зүйл боддог болов уу. Ер нь эрэгтэй хүмүүсээ үнэнгээсээ чин сэтгэлээсээ хариулаад өгөөрэй гэж гуйя, баярлаа та бүхэндээ бас элдэв юм битгий бичээрэй гэж хүсэе бас таалагдахгүй бол тоохгүй орхиж сураарай баярлалаа.