Уламжлалт Анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн эмнэлэгт энэ сарын 31-ны өдөр буюу ирэх даваа гарагийн 09.00 цагт "Элгээ хамгаалья" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа юм.

"Уламжлалт анагаах ухаан-Нийгмийн эрүүл мэнд" нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Зөвлөх эмч нар оролцож, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмжийг өгнө.

 Монгол Улсын Зөвлөх эмч:

 1. МУ-ын Зөвлөх эмч, Акедемич, АШУ-ы доктор, профессор Б.Дагвацэрэн

 2. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа

 3. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Олдох

 4. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж

 5. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор С.Хишигжаргал

 6. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр Д.Чулуунчимэг

 7. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр С.Оюунбилэг нар оролцох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 11-342539 дугаарын утсаар холбогдож авах боломжтой юм байна.