УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал дөнгөж сая дууслаа. Тодруулбал,  өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг гэм буруутай эсэхийг шүүх хурал болсон ч улсын яллагч өвчтэй байгаа тул шүүх хурлыг 2020.02.06-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшилсон байна. 

Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.