БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13:40 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 2012 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна.

Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан хэмээн мэдээлсэн. БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Харин Монгол Улсын тухайд Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор өгч байгаа мэдээллээр шинэ төрлийн титэм вирусын тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна гэж ЭМЯ-аас зөвлөж байгаа.

1. Гараа тогтмол савандаж угаах

2. Амны хаалт заавал зүүх

3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх

Тэгвэл цаг үеийн байдлаас үүдэн зарим эмийн сангууд амны хаалтын үнийг нэмсэн, олдохгүй байгаа билээ. Тэгвэл Б.Болдсайхан эмч ийнхүү зөвлөж байна.