Байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хаалттай хуралдлаа. Улмаар байнгын хорооны гишүүдийн олон саналаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. 

Сануулахад, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 17-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу асуудлыг 48 цагийн дагуу хэлэлцэх ёстой. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо ирц бүрдэхийн хүлээж,  найм хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт хуралдаж шийдвэрээ гаргасан юм. Халдашгүй байдлын дэд хорооноос Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг  дэмжсэн билээ.