Инстрагмд 15 мянган дагагчтай олны танил болсон залуу бол жүжигчин С.Хүслэнхан. Тэрбээр "Монгол Aquaman" нэрээрээ нэг хэсэг шуугиан тариад байсан юм. Өөрийн хичээл зүтгэл, асар их хөдөлмөрийн үр шимд бие галбариаа ур хийц нь бүрдсэн "баримал" шиг болгож чадсан монгол залуусын нэг. 

Булчинлаг биеэ гайхуулан хагас нүцгэлсэн төрхөө инстрагм хуудсандаа байршуулж олон залуусыг атаархлыг төрүүлээд зогсохгүй охидын харцыг ч булаадаг гэнэ шүү. Харин түүний булчинлаг бие дэлгэцийн бүтээлд мөнхөрсөн. Тодруулбал, “U FILM”-ийн бүтээл “Single Ladies 4” уран сайхны кинонд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэгчээр тоглосон юм. Тус бүтээл нь ирэх сарын 02-нд үзэгчдийн хүртээл болох байсан ч коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон учир нээлт нь түр хойшлогджээ.