Дуучин А.Хишигдалай анх UBS телевизийн шоу уралдааны бяцхан оролцогчийн нэг болон үзэгч олонтой анх танилаж байсан бол одоо хэдийнэ нас бие гүйцсэн залуу уран бүтээлч болсон билээ.

Залуусын дуртай хэд хэдэн уран бүтээл гаргаж, улмаар реппер залуутай хэсэг хугацаанд хайр сэтгэлийн холбоо үүсгэж байв. Үүнээс хойш эрчүүдтэй хайр сэтгэлийн холбоо нэг ч үүсгээгүй нь магадгүй энэ салалт нь түүнд маш олон зүйл ухааруулсан ч байж болох юм. Харин хайр сэтгэл бус чөлөөт цагаа өөрийн бие галбиртаа ихээхэн зарцуулж буюу түүний "өөрчлөлт"-ийг сонирхуулья.