Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрыг төлөөлөн УИХ-д шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй ажлаа танилцуулж байна. Энэ үеэрээ Засгийн газар БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэдгийг хэллээ.

Тэрбээр: "БНХАУ-д өвчин гарсантай холбоотойгоор тус улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Үүнийгээ дипломат шугамаар БНХАУ-ын талд мэдэгдэнэ. Хүнд хэцүү цаг үед нь бололцооныхоо хэрээр тусламж үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ. 

Манай улс БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх юм байна.