Найруулагч, жүжигчин Б.Тамирын анхны эхнэр гэдгээрээ олны танил болсон жүжигчин Г.Золзаяа хэсэг хугацаанд урлагаасаа хөндийрсэн юм. Охиныхоо ааваас салсанаасаа хойш хэд хэдэн залуустай нэр холбогдож байсан. Түүнийг “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны дүрээр нь хүмүүс илүүтэй таньдаг. Тэрбээр “Маск” продакшны харьяат байж байгаад хамтлагаас гарсан. Тэгвэл жүжигчин бүсгүй олон ангит кинонд тоглож дахин кино урлагтаа эргэн ирж буй ажээ.