Өчигдөр оройн 23.46 цагийн орчим Солонгосын Жүнгбүк аймгийн  Асан хотын  Ёнгинмёнг  тосгоны дэргэдэх  зам  дээр Аванте маркийн суудлын автомашин, замын хажуугийн шонгийн модыг хүчтэй мөргөсөн осол  гарчээ.

 Шонгийн мод мөргөсөн машиний их бие танигдахын аргагүй болтлоо эвдэрсэн бөгөөд  машин дотор Монгол улсын 6 иргэн байснаас  4 иргэн газар дээрээ амь насаа алдаж,  2 иргэн хүнд бэртэн ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна. Авто машиныг манай улсан иргэн А  жолоодож байсан ба түүнийг архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, хурд хэтрүүлсэн эсэхийг  тодруулахаар  Жүнгбүк аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа аж.