Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, гишүүд анхны чуулганаа “Монголдоо сайхан амьдаръя” уулзалт, хэлэлцүүлгээр эхэллээ. Энэхүү чуулга уулзалтаар Монголдоо сайхан амьдрах боломж, сайхан амьдрахад саад болж байгаа хүчин зүйлсийг хэлэлцэж шийдвэрлэн, шийдвэрээ Засгийн газарт өргөн барина гэлээ.

Уг хэлэлцүүлэгт оролцогчид “Монголдоо сайхан амьдрахад Засгийн газраас гаргаж байгаа алдаа мадагтай шийдвэрүүд, хэт нэг талыг барьж шийдвэр гаргадаг хууль хяналтынхан, эрх баригчид өөрсдөө саад болж байна” гэж үзэж байгаа аж.  Энэхүү хэлэлцүүлэгээр тэд Ураны асуудал, Урт нэртэй хуулийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Х.Даваа