Хаврын хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан хариуцсан гудамж талбайнхаа усалгаа чийгшүүлэлтийн ажлыг хийж эхлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэг болгожээ.

Энэ үүргийн дагуу  Эзэн Чингисийн талбайг даваа, лхагва гаригуудад  чийгшүүлэн угаах юм байна.  Харин Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Ард Аюуш, Энэбишийн гудамж, Самбуу, Залуучууд, Засгийн газрын ордны 2 тал гэх мэт томоохон гол гудамжны авто зам, зүлгийг өдөр бүр шүршиж, усалгааг өглөө бүр 05.00-08.00 хооронд хийх юм.

Х.Даваа