Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайхабилэгийг Оюутолгой гэрээтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаж байгаа билээ. Одоогоор хилийн чандад байгаа тэрбээр "Amsterdam & Partners" хуулийн фермд хандаж өмгөөлөгч хүссэн байна.

Түүний хүсэлтийн дагуу Amsterdam & Partners өмгөөллийн фермийн хуульч Роберт Амстердам экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өмгөөлөгчөөр ажилалхаар болжээ. 

Хуульч Роберт Амстердамын мэдэгдэж байгаагаар "Энэ хэрэг бол засгийн газрын албан тушаалтнууд улс төрийн зорилгоор  шүүгчидийг  ашигласан жишээ юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг  гэм буруугүй"  гэдгийг мэдэгдээд байна. 

Мөн "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эдгээр уул уурхайн гэрээг  ил то байдлаар хийсэн бөгөөд  бүрэн эрхийн дагуу хэлэлцээр хийсэн. Энэхүү үндэслэлгүй хавчлага компанит ажил нь тухайн улсын шүад сөргөөр нөлөөлж байна." гэдгийг онцолсон байна. 

Улмаар уг хэрэгтэй холбоотойгоор тус хуулийн фермээс мэдэгдэл хийсээр байх аж. 

Бид тухайн мэдэгдэл болон хэргийн үйл явцын талаар эргэж мэдээлсээр байх болно.