Тайландын зүүн хойд нутгийн Накхон Ратчасима хотод зэвсэглэсэн цэрэг худалдааны төвд гал нээсний улмаас 21 хүн амиа алдаж, 10 гаруй шархадсан байна.

Гэмт этгээд бямба гарагт командлагчаа хөнөөж, цэргийн баазаасаа зэвсгүүд хулгайлжээ. Уг цэрэг дэлгүүр дотор бүгэсэн хэвээр байгаа бөгөөд уг дэлгүүрийг цагдаа, цэргийн ажилтнууд бүсэлжээ.

Тайландын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гэмт этгээд хэд хэдэн хүнийг барьцаалсан ба түүний халдлага үйлдсэн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.

montsame.mn