Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулжээ. 

Оскарын наадмын “Шилдэг кино зохиол” төрөлд Өмнөд Солонгосын Parasite кино тэргүүлжээ. Тус төрөлд нийтдээ Knives Out, Marriage Story, 1917, Once Upon a Time in Hollywood, Parasite гэсэн 5 кино нэр дэвшээд байсан юм. “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөнд тэргүүлсэн уг бүтээлийг БНСУ-ын найруулагч Бон Жун Хо найруулжээ.

“Оскар-2020” наадамд “Жокер” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд энэхүү наадмыг "ABC" суваг шууд дамжуулан үзүүлж байна. 

Түүнчлэн 92 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг эрэгтэй туслах дүр" шагналыг Once Upon A Time In Hollywood киногоор жүжигчин Брэд Питт хүртлээ. Энэ түүний кино урлагийн 30 гаруй жилийн түүхэн дэх анхны Оскарын шагнал юм. 

Мөн Once Upon A Time In Hollywood кино "Production design" номинацид ялалт байгууллаа.