Монгол улын хилээр Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, мансууруулах ургамал, бүх төрлийн спирт, пиво, ундааны хаягдал лаазнаас бусад Хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг болон  чулуу, соёлын үнэт өв, байгалийн болон амьтны гаралтай  зүйлс оруулах болон гаргахыг хориглодог.  Тэгвэл  2014 он гарсаар   4-р сарны нэгний байдлаар нийт гаалийн байгууллагынхан  нийт 493 зөрчил илэрүүлсэн байна.   Үүнээс долоо нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан байна.  Тодруулбал

  1. Иргэн Б 2014 оны 1-р сарын 16-ны өдөр улсын хилээр гарахдаа дөрвөлжин хэлбэртэй  8,02кг цагаан хаш гэх чулууг бие болон гар цүнхэндээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан бөгөөд энэ хэргийг Эрүүгийн хуулийн 175-р зүйл ангиар шалгаж байгаа юм байна.  
  2. Иргэн М  2014 оны 1-р сарын 16-ны өдөр улсын хилээр гарахдаа дөрвөлжин хэлбэртэй  8,02кг цагаан хаш гэх чулууг бие болон гар цүнхэндээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан бөгөөд энэ хэргийг Эрүүгийн хуулийн 175-р зүйл ангиар шалгаж байгаа юм байна.
  3. Иргэн О 2014.01.18-ны өдөр  4019 ДГО улсын дугаартай автомашины урд гуперийн төмөр хамгаалалтанд 102кг анар гэх чулууг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 175-р зүйл ангиар шалгаж байгаа юм байна.
  4. Иргэн Л 2014.01.23-ны өдөр улсын хилээр гарахдаа  7 кг цагаан өнгийн цул, нягт  хаш гэх чулууг гар цүнхэндээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Эрүүгийн хуулийн 175-р зүйл ангиар шалгаж байгаа юм байна.
  5. “ Э” ХХК  2014.01.25-ны өдөр гахайн мах-200 хайрцаг /1 хайрцаг нь 10кг/,    чипсний уут-24 шуудай  /1 шуудай нь 4 рулон/,    гялгар уут  70 шуудай  30кг,  хуванцар өнгө оруулагч 20 цаасан ууттай нэг уут 20кг,  усны завь 6 хүний суудалтай 2ш,  дугуй -60ш,  нунтагласан чулуу-300, шуудай  40кг,  хатаасан улаан өнгийн жижиг хэлбэртэй жимс-88 хайрцаг,                         зиппо асаагуурын цэнэглэгч шингэн-4 хайрцаг,  тавилга-460 хайрцаг 57ш, гутлын үйлдвэрт хэрэглэх тоног төхөөрөмж  нэг ширхэгийг тус тус улсын хилээр оруулж ирэхдээ барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлэн албан татввар төлөхөөс зайлсхийхийг завдсан ажээ.  Нийт барааны үнийн  дүн 126,649,641.24 төгрөг бөгөөд  бөгөөд энэ хэргийг Эрүүгийн хуулийн 166-р зүйл ангиар шалгаж байгаа юм байна.  
  6. Иргэн Б  2014.01.12-ны өдөр ОУ-ын  06-р галт тэргээр орж ирэхдээ тээшний вагоны тээш түгээгчийн тасалгаанд 10 хайрцаг 3 литрээр савлагдсан 60 ш ,180 литр улаан дарсыг авч явсан байна. Энэ нь гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг бөгөөд  Эрүүгийн хуулийн 175-р зүйл ангиар  шалгаж байгаа ажээ.  
  7. Иргэн  Н Хатаасан бугын чивийг хар гялгар уутанд боож, зүүн сугандаа хавчуулан нуусан /200 гр, 50см/ байсан бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.  

Тиймээс иргэд  Монгол улсын хилээр  нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байхыг  анхааруулж байна.

А.Баярмаа