Дэлхий нийтийг хамраад буй халдварт коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын зэргийг хэмжигч драггер буюу уруулаа хүргэж үлээдэг багажийг хэрэглэхгүй байхыг үүрэгджээ.

Үүний өмнө жолооч нар тус багажийг халдвар дамжуулах эрсдэл өндөртэй гэж үзэн, хэрэглэхээс татгалзах саналтай буйгаа цахим орчинд илэрхийлцгээж байсан билээ.