"Маск" продакшны залуу жүжигчид болох Бямбадорж буюу Бидо, Ариунчимэг буюу Ари нар сүр дуулиантайгаар хуримаа хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтацгааж байсан цаг саяхан.

Үүнээс хойш яг нэг жилийн дараа буюу хосууд хуримын ой дээрээ хоёр тийш болсон юм.  Хосууд өөрсдийн хамт авахуулсан хуримын зураг болон бусад зургуудаа олон нийтийн сүлжээнээс устгаж "Гэрлэсэн" хэмээх статусаа ч өөрчлөөд амжсан. Сайхан хуримын эзэд юунаас болж хоёр тийш болсон нь өнөөдрийг хүртэл тайлагдаагүй хэвээр. Харин тэдний хайраас дэлбээлсэн охин үр нь том болжээ.