Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г барихад ихээхэн хүчин чармайлт гаргасан нэгэн. Тиймээс хоёр тэрбум төгрөгийн өртгөөр боссон “Андлалын өргөө” цогцолбор нь арвич айлын хашааны үүд гэхэд хилсдэхээргүй болсныг цахим орчинд шүүмжилж эхэлсэн. Үнэхээр анхны эх зураг ашиглалтад оруулж буй хоёрыг харьцуубал, хоёр тэрбум төгрөгнөөс хэтэрхий их мөнгийг нь тоншчихсон юм байна гэж хардахаас аргагүйд хүрнэ.

Энэхүү цогцолборыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилж, Батноров суманд Эхэн бүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт босгоно хэмээн 2018 оны зургаадугаар сард шавыг нь тавьж, хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй гэдгийг ч дуулгаж билээ.  

Ингээд 2018 онд дээрх мөнгөний 1.4 тэрбумыг улсын төсвөөс гаргуулж, 2019 онд үлдсэн 600 сая төгрөгийг гаргуулсан байдаг. Ингээд 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө бэлэн болсныг та зургаас харж болно.

Баригдаж дууссан хөшөө

Хөшөөний анхны макет

Уг нь түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн том дуугарч байсан. Харамсалтай нь төсвийн хоёр тэрбум төгрөгөөр энэ зэргийн хөшөө босгочхоод түүхэн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж байгаа бол ёстой элэг, доог инээдэм болох байх. Эрхэм сайдын хийж бүтээж байгаа ажлууд нь бүгд  ийм хэмжээнд явагдах бол Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй 17 сая ам.долларыг өөр зүйлд зарцуулсан нь хол дээр биз.

Сайд та Хэнтий нутгийнх байлаа гээд улсын төсөв, гадны зээл тусламжаар ганцаараа гараа угаах эрхгүй шүү.

Эх сурвалж: www.Erennews.mn