Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор ШШҮХ, цагдаа, прокурор, шүүгч нарыг хахууль авсан хэргээр тус тусад нь шүүж байгаа билээ. Тэгвэл хахууль өгсөн хэргээр Ш.Мөнгөншагайг, “Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх үндэсэлээр нэр бүхий шүүгч нарыг шүүх хурал яг одоо ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.  Энэ шүүх хурал нь гэм буруугийн биш урьдчилсан хэлэлцүүлэг юм. 

Дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд

  1. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч  Г.Цагаанцоож,
  2. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан,
  3. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон,
  4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч
  6. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Цолмонбаатар,
  7. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Б.Сайханцэцэг нарыг  шүүх юм. 

Мөн хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган  НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. 

Уг хэрэгт холбогдсон ч хилийн чандад эмчилгээ хийлгэж байгаа УДШ-ийн шүүгч Ц.Амарсайханы болон садангийнхаа дүүгийн гуйснаар хуурамч дүгнэлт гаргасан ШШҮХ-гийн албан тушаалтны хахуулийн үйлдлийг тусгаарлан шийдвэрлүүлэхээр болсон юм.