Маргаашнаас эхлэн хот хоорондын автозамын хөдөлгөөнийг түр зогсооно

Улсын онцгой комисс хуралдаж Цагаан сарын баярын өдрүүдэд авто замын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан.

Тодруулбал, энэ сарын 23-ны 08.00 цагаас буюу битүүний өдрөөс шинийн 4 буюу буюу энэ сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот хоорондын болон орон нутгийн авто замын хөдөлгөөний түр хаах шийдвэр гаргасан.. Үүнд Тээврийн цагдаагийн газар хяналт тавих бөгөөд Аймгийн онцгой комисс, онцгой байдал хамтарч ажиллах юм. Мөн иргэдийг хулгайн замаар явж өөрийгөө болон бусдыг аюултай байдалд оруулахгүй байхыг анхаарууллаа.