Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Көцян нартай уулзсан юм.

Улмаар айлчлалаа дуусгаад эх орондоо 22 цагт буцаж ирсэн түүнийг Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан байна.

Харин түүнтэй хамт явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа амралтанд тусгаарлажээ. Тусгаарлалт, ажиглалт 14 хоног үргэлжилнэ.