УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зээлийн хүүг чөлөөлөх талаар мэдээлэл хийлээ. "Коронавирусийн дэгдэлт Дэлхийд тулгамдсан асуудал болж, монгол улсын эдийн засгийг маш хүнд байдалд оруулж байна. Энэ онцгой үед бусад улс орнуудын эдийн засагтаа авч байгаа арга хэмжээнүүдийг харах хэрэгтэй. Хамгийн сүүлд Өмнөд Солонгос улс татвар төлөлтөө 50 хувь буулгачихлаа. Конгхонк иргэн бүртээ 3-4 сая төгрөгийг өгөхөөр боллоо. БНХАУ-ын Засгийн газрын болон Ерөнхий сайдын зүгээс 3 сарын хугацаанд ипотекийн зээлийг чөлөөллөө. Үлдсэн иргэдээ жижиг, бага, дунд орлоготой гэж гурав хувааж  хүүг тэглэж, зээл төлөлтийг 3 сараар хойшлуулчихлаа. Гэтэл манай улс энэ үед унтаа байдалтай байна. Манайх үндэсний аюлугүй бадйлын хуультай, Гамшгийн тухай хуулиудыг харвал эдийн засгийн аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал гээд яаралтай арга хэмжээ авах ёстой. Эрүүл мэндийн аюлугүй байдал дээрээ сайн ажиллаж байна. Харин эдийн засгийн аюулгүй байдлаа харж байгаа хүн ч алга. УИХ-ын гишүүдийн банканд байгаа хадгаламжийг нийлүүлвэл 60 тэрбум төгрөгт хүрнэ. Үүний хадгаламжийн хүүг ойролцоогоор бодоход 13,5 хувиар бодоход 6-7 тэрбумын авна гэсэн үг. Ингээд энэ хадгаламжийнхаа хүүнээс татгалзаад мөнгөний илүүдэл гаргаж болохгүй бэ? 

ЖДҮ-ээс авсан мөнгөнүүдээ гишүүд яагаад төлөхгүй байгаа юм. Миний сонссоноор ганцхан Ж.Энхбаяр л төлсөн гэсэн. Дээр нь арилжааны банкууд нийт ашгаа 100 хувь гэж үзээд 20 хувиасаа татгалзаад зах зээлд оруулаад тэр дундаа ипотекийн зээлийг тэглэж болохгүй байгаа юм. Ухаантай эдийн засагчид ууртай байна гээд суугаад байна. Би попордог хүн биш давагдашгүй хүчин зүйлд өртөөд байхад ард иргэддээ хатуу хандаж болохгүй. Эрчим хүчний сайд хаана явна. Томоохон худалдааны төвүүдийнхээ цахилгааныг нь чөлөөлж болдоггүй юм уу. Тэгээд энэ наймаачдаасаа түрээсийн мөнгийг авахгүй чөлөөлж яагаад болохгүй вэ"гэлээ.