ЭМЯ-нд ард иргэд олон талын тусламж, дэмжлэгийг хүргэж буйгаа илэрхийлэн хандив өргөсөөр байгаа билээ. Өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлэх ажилд туслалцаа үзүүлэхээр эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлалаа.

Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын манаанд зогсож байгаа эмч мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлж 1500 маскыг гардуулав.